10 мянган тонн дизель түлшний үнийн зөрүүг ургацын гүйцэтгэлээр олгоно

Улсын хэмжээнд намрын ургац хураалтын бэлтгэлийг хангахад онцгой анхаарч байна. Орон нутгаас ирж байгаа мэдээллээр Увс аймгаас бусад тариалангийн бүс нутгуудаар ургацын төлөв байдал сайн, болц хэвийн байгаа бөгөөд эрт ургацын төмс, хүнсний ногооны түүвэр хураалт эхэлсэн, үр тарианы хураалт 08 дугаар сарын 25-наас эхлэх төлөвтэй байна. Манай улс жилд дунджаар хаврын тариалалтад 8-9 мянган тонн, ургац хураалтад 7-8 мянган тонн, хоёр удаагийн уринш боловсруулалтад 7-8 мянган тонн шатахуун хэрэглэдэг. Дизель түлшний жижиглэнгийн үнэ 2022 оны хаврын тариалалтын үед буюу өнгөрсөн тавдугаар сарын 04-ний өдөр 3380 төгрөг байсан бол өнөөдрийн байдлаар 4030 төгрөгийн үнэтэй болж 19.2 хувь буюу литр нь … Continue reading 10 мянган тонн дизель түлшний үнийн зөрүүг ургацын гүйцэтгэлээр олгоно